0 | 1543315 |
Нийт | 151316 |
Жич анхааруулга: Тус эрүүл мэндийн цаг нь эмнэлгийн нарийн мэргэжлийн төхөөрөмж биш юм. Туршилтын явцад гарсан үр дүн нь зөвхөн тухайн бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн хэрэгцээг хангахад зориулсан. Мэргэжлийн түвшинд эрүүл мэндийн үзлэгийн хариу болгон ашиглаж болохгүй.
Тайлбар: Сүүлийн үед технлогийн хөгжил, дэвшил эрчимтэй явагдаж байгаагийн үр дүнд үүрэн утас, ухаалаг цаг ашиглан эмнэлгийн өмнөх шатны “PreHospital” гэсэн зардал багтай аргаар эрүүл мэндээ хянах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс маш өргөн дэлгэрч байна.
Бидний санал болгож байгаа ухаалаг цагийг дагалдулан хөгжүүлсэн мобайл аппликейшн ашиглан хийх хяналт нь яг энэ эмнэлгийн өмнөх шатны гэсэн ангилалд багтана.
Бид цаг үйлдвэрлэгч, үүрэн телефоны оператор, сервер, холбооны дэд бүтэц ашиглан тус үйлчилгээг санал болгож байгаа. Эдгээр бүх үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын өмнөөс 100% хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг та хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манай үйлчилгээг ашиглаж эхлэхийг зөвөлж байна.
Дахин сануулхад лазер тусгалын тусламжтай хэмжиж байгаа даралт, зүрхний цохилт, цусандань хүчил төрөгчийн хариу нь одоогийн байдлаар хөгжүүлэлтийн түвшинд бүрэн төгс болж чадаагүй байгаа.
Танд санал болгож байгаа S2, S6, E300 цагнууд нь хамгийн сүүлийн үеийн чип ашиглан үйлдвэрлэгдсэн ч хэмжилтийн үр дүн нь эмнэлгийн хэмжигч төхөөрөмжтэй зөрөх явдал байгаа тул хэрэглэгч та зайлшгүй зориулалтын даралтын аппараттай жишин үзэж байх хэрэгтэй. Энэ тохиолдолд мэргэжлийн хэмжигч төхөөрөмжийн хариуг илүү бодит гэж үзэн дүгнэлт хийж байхыг анхааруулж байна.
Дээрхи нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манай үйлчилгээг хүлээн авч ашиглахыг зөвлөж байна.