0 | 1543315 |
Нийт | 151316 |
Бага давтамжтай лазер туяан эмчилгээ, даралт, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ. Цусан дахь глюкоз, липид, шээсний хүчил хэмжигч нь одоогийн байдлаар хөгжүүлэлтийн явцад байгаа тул хангалттай сайн зааж чадахгүй байгаа.
Үнэ | 260,000 ₮ |
Ultralow power JL7012 | |
Contact type high-precision thermal sensor | |
TYHX3605 | |
ST8321 | |
TYHX3605 | |
Double probe 650nm laser | |
Precision motor: silent/vibrating | |
IP67 | |
Android 4.4 and above,iOS 8.2 and above | |
1.91-inch retina high-resolution 320 x 386 screen | |
IPS HD TFT | |
5.0BLE (low power consumption) | |
High density li-polymer | |
280mAh | |
Magnetic suction charging | |
About 3-4H | |
Use for 3-7 days and stand by for 30-40 days | |
Full screen touch control, mobile APP control |
Шээсэн дэх хүчлийн хэмжээ, амьсгалын дасгал, цусан дахь липидийн хэмжээ, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нойрны хяналт, ( шээсэн дахь хүчил, цусан дахь липид, цусан дахь глюкоз зэрэг нь хөгжүүлэлтийн явцад байгаа тул хэмжилтийн дүн хүлцлийн хэмжээ их өндөр байгаа тул одоогийн байдлаар хэмжилтийн хариу хангалтгүй байна )
Цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ Даралт ( туяагаар хэмжиж хийж байгаа ), Биеийн хэм ( температур )
Цаг нь сарын тэмдгийн мөчлөгийн тооцоог хийхэд тусална Мөн таны мөчлөгийг бүртгэж, амьдралаа хянахад танд хялбар байдлаар туслахын үүргийг гүйцэтгэнэ
SOS аваарын дуудлага хийх функц ( яаралтай тусламж хүсэх дуудлага ). Энэ цаг нь яаралтай тусламж шаардлагатай үед холбоос үүсгэсэн ухаалаг утасны тусламжтай бүртгэлтэй дугаарт SOS мессеж илгээнэ.
Гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд зайнаас халамжилж санаа тавих боломж олгоно. Аппликейшний тусламжтай гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийн үзүүлэлтийг давхар хянаж байх. Урьдчилсан байдлаар сануулга өгөх, яаралтай тусламж хэрэгтэй үед мэдээ хүлээн авах зэрэг.
Bluetooth ээр ухаалаг цагтай холбогдсоноор та бүх дуудлагаа биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөн хийж байх үедээ утсан дээрээ хүлээж авна. Таны хувьд чухал дуудлага хүлээж авахгүй өнгөрөөхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэд хэдэн спортын төрлүүдийг хянахаар хөгжүүлсэн байгаа. Гүйлт, алхалт, сагсан бөмбөг, хөл бөмбөг, агаарын теннис зэрэг. Мөн өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг хянах алгоритмыг идэвхжүүлсэн байдаг үүнд хэдэн алхам алхсан, шатаасан илчлэгийн хэмжээ, явсан замын урт зэрэг
Нойр: Таныг хэр бөх унтаж байгааг хянах функц. Бидний унтаж байгааг үндсэн дөрвөн үед ( хэсэгт ) ангилдаг. Зүүрмэглэх, гүн унтах ( нойрсох ), хөрвөөх үе энэ үед зүүдэлдэг, сэрэх буюу сэрүүн байх үе. Гүн унтах нь маш чухал 2 цагаас дээш байвал сайн гэж үздэг. Хэр сайн унтаж чадсанаас хамааран даралт болон биеийн ерөнхий байдал шалтгаалж байдаг.
Цагны ус чийгийн хамгаалалт нь IP67 хэмжээнд хийгдсэн. Ус нэвтрүүлдэггүй жийргэвч нь өдөр тутмын хэрэглээний явцад ус чийгээс хамгаална.
Ухаалаг ашиглахад хялбар функцүүд нь дуу сонсох, сэрүүлэг, зураг авах, календарийн дагуу дуудлага хайхад эвтэйхэн.
Бага давтамжтай лазер туяагаар цус шингэрүүлэх үйлчилгээтэй, цусан дахь липид, шээсэнд агуулагдах хүчил, цусан дахь глюкозын хэмжээ зэргийг тодорхойлох боловч одоогоор хөгжүүлэлтийн шатанд байгаа тул үр дүн нь хангалттай зөв байж чадахгүй байна. Алдах хүлцлийн хэмжээ өндөр гарч байна.
Жич анхааруулга: Тус эрүүл мэндийн цаг нь эмнэлгийн нарийн мэргэжлийн төхөөрөмж биш юм. Туршилтын явцад гарсан үр дүн нь зөвхөн тухайн бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн хэрэгцээг хангахад зориулсан. Мэргэжлийн түвшинд эрүүл мэндийн үзлэгийн хариу болгон ашиглаж болохгүй.
Тайлбар: Сүүлийн үед технлогийн хөгжил, дэвшил эрчимтэй явагдаж байгаагийн үр дүнд үүрэн утас, ухаалаг цаг ашиглан эмнэлгийн өмнөх шатны “PreHospital” гэсэн зардал багтай аргаар эрүүл мэндээ хянах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс маш өргөн дэлгэрч байна.
Бидний санал болгож байгаа ухаалаг цагийг дагалдулан хөгжүүлсэн мобайл аппликейшн ашиглан хийх хяналт нь яг энэ эмнэлгийн өмнөх шатны гэсэн ангилалд багтана.
Бид цаг үйлдвэрлэгч, үүрэн телефоны оператор, сервер, холбооны дэд бүтэц ашиглан тус үйлчилгээг санал болгож байгаа. Эдгээр бүх үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын өмнөөс 100% хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг та хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манай үйлчилгээг ашиглаж эхлэхийг зөвөлж байна.
Дахин сануулхад лазер тусгалын тусламжтай хэмжиж байгаа даралт, зүрхний цохилт, цусандань хүчил төрөгчийн хариу нь одоогийн байдлаар хөгжүүлэлтийн түвшинд бүрэн төгс болж чадаагүй байгаа.
Танд санал болгож байгаа S11, F220, F320 цагнууд нь хамгийн сүүлийн үеийн чип ашиглан үйлдвэрлэгдсэн ч хэмжилтийн үр дүн нь эмнэлгийн хэмжигч төхөөрөмжтэй зөрөх явдал байгаа тул хэрэглэгч та зайлшгүй зориулалтын даралтын аппараттай жишин үзэж байх хэрэгтэй. Энэ тохиолдолд мэргэжлийн хэмжигч төхөөрөмжийн хариуг илүү бодит гэж үзэн дүгнэлт хийж байхыг анхааруулж байна.
Дээрхи нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манай үйлчилгээг хүлээн авч ашиглахыг зөвлөж байна.