0 | 1543315 |
Нийт | 151316 |
Агаарын насосны тусламжтай нэмэлт бүслүүрэнд даралт үүсгэн даралт хэмжигч төхөөрөмжтэй адил байдлаар цусны даралт хэмждэг. Мөн биеийн дулаан хэмжих, цусан дахь хүчилтөрөгчийг хэмжих, амьсгалын тоог тоолох зэрэг аамин таван үзүүлэлтийг 20 мин зайтай хэмжиж бичилт хийж байна
Үнэ | 395,000 ₮ |
Air pump+air bag type true blood pressure | |
Nonlinear high precision air pressure sensor | |
BLuetooth | 4.2BLE (low power consumption) |
Battery Capcaity | 200mAh |
Charging Type | Magnetic charging (with short circuit protection) |
Endurance Time | Use for 7-10 days and stand by for 30-40 days |
Manipulation Mode | Full screen touch control, mobile APP control |
Color | 3 colors (TPU black, leather black, leather brown) |
Material | Enclosure: metal alloy Bottom shell: PC+ABS+ medical 316 steel strap: environmental protection TPU leather strap |
Маш бага хэмжээний эрчим хүч зарцуулдагийн зэрэгцээ таны үйлдэл бүрийг алдаагүй бичилт хийнэ
Спортын олон төрлийг хянах функци Биеийн тамираар хичээллэх явцад өөрийгөө хянах, дасгал ачаалалаа хэтрүүлэхгүй мөн үр дүн багтай бэлтгэл хийхгүй байхад хяналт хийнэ
Биеийн дулаанаа хэмжиж хянах нь эрүүл мэндийн ерөнхий байдлаа хянахад маш чухал ач холбогдолтой
Биеийн байдлын өөрчлөлтийг илтгэдэг гол үзүүлэлт бол биеийн дулаан юм. Ухаалаг цаг нь арьсны гадаргуйн дулааныг хэмжих мэдрэгчтэй түүгээрээ дамжуулан таны биеийн дулааныг байнгын хянаж бичилт үүсгэнэ.
Зайнаас гэр бүлийн гишүүнийхээ амин таван үзүүлэлтийг байршлын хамт хянаж чадна.
Зайнаас гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл авах тэдэнд анхаарал халамж тавих болмжоор хангана. Хэрвээ та настай гэр бүлийн гишүүдээсээ зайтай амьдардаг бол 24 цагийн турш тэдний биеийн ерөнхий байдлын талаар мэдээ, сэрэмжлүүлэг, байгаа байршлыг хүлээн авах болно.
Өндөр нарийвчлалтай ЭКГ хэмжилт Зүрхний эрүүл мэндийг үнэлэхийн тулд зүрхний бичлэг хийх нь чухал. Уламжлалт аргууд нь эмнэлгийн орчинд хийх шаардлагтай байдаг. Ухаалаг цаг нь хаана ч, хэзээ ч зүрхний бичилт хийх боломж олгодог.ЭКГ хэмжилтийн зарчимд тулгуурлан зүрхнээс био цахилгаан дохиог цуглуулж, зүрхний эрүүл мэндийн байдлыг гар утасны аппликейшн дээрх ЭКГ-ын хэсгийг нээн үзэх боломжтой.
Эрүүл мэндээ хянахад зүрхний цохилтыг 24 цагийн турш хянах нь маш чухал. Зүрхэнд гарч болзошгүй асуудлыг цаг тухайд нь сануулах гэнэтийн тохиолдолын эрсдлийг бууруулах ач холбогдолтой.
Био мэдрэгчтэй даралт хэмжигч төхөөрөмжөөр тоноглогдсон. Лазер тусгалын тусламжтай арьсны гадаргуйгаас авах мэдээнд үндэслэн хэмжинэ. Мөн S2 болон S6 модель нь өөр дээрээ шахуурга (помптой) тул нэмэлт бүслүүр ашиглан бугуйг базаж даралтаа хэмжих мөн даралтыг лазер тусгалаар 20-30 мин тутамд хэмжин бичилт үүсгэнэ. Хянах үүднээс өдөрт хэд хэдэн удаа нэмэлт бүслүүр ашиглан даралтаа хэмжин хариуг нягталж байх боломжтой.
Хэт улаан туягаар цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг симуляц хийх аргаар хэмжинэ. Цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг хүссэн үедээ хэмжих боломжтой. Хүчил төрөгчийн хэмжээ нь зүрх судасын эмгэгийг илрүүлхэд чухал үүрэг гүйцэтгэдэг үзүүлэлт.
Ухаалаг цагийг ашиглах явцад баттарей дуусаж ойр ойрхон цэнэглэхгүй байна. Цаг асаалттай горимд 14 дээш хоног зайгаа барина. Өдөр тутам бүх функцүүдийг ашиглах тохиолдолд 4-5 өдөр ажиллана.
Спортоор хичээллэгсэд зориулсан хяналт Ухаалаг цаганд үндсэн спортын төрлүүдийг оруулсан нь хэрэглэгч та ачааллаа зөв тохируулах, шатааж буй калорийн хэмжээ, бэлтгэл хийсэн нийт хугацаа зэргийг хэмжиж харуулна. Дасгал хөдөлгөөнөө хянсанаар хэр үр дүнтэй бэлтгэл хийж байгаагаа хянах боломжтой.
Суудлын ажил эрхэлдэг хүнд сануулга өгөх горим Өдөрт удаан хугацаагаар сууж ажилладаг бол тодорхой хугацааны дараа чичиргээ өгөх байдлаар таныг түр зуур суудлаасаа босч биеийн чилээгээ гаргахыг сануулна.
Ухаалаг цаг нь битүүмжлэл сайтай доргилт болон ус чигнээс хамгаалсан байдаг. Хэрэглэгч таны өдөр тутамын хэрэглээ, хэрэгцээг бүрэн хангана.
Дуу хөгжим өө удирдах, алхаагаа тоолох, дасгал хөдөлгөөнөө хянах, амьсгалаа тоолох, дуудлага хүлээн авах мэдэгдэл, суудлын ажил хийн удаан хугацаанд суудлаасаа босоогүй бол биеийнхээ чилээг гаргахыг сануулах зэрэг байдлаар амьдралд хэрэгтэй функцүүдийг суулгаж өгсөн байгаа.
Таны амьдралд тус хүргэх функцүүд Алхаа тоолох, калори тоолох, нойр бөх унтсан цаг, бэлтгэл дасгалаа хянах, сэрүүлэг, нийгмийн сүлжээнд холбогдох зэрэг амьдралд тустай функцүүдийг идэвхжүүлсэн байгаа.
Хэмжилт хийхийн өмнө 10-15 мин тайвширан суух хэрэгтэй. Хэмжилтын үр дүн илүү зөв байх болно. Бугуйндаа цагаа хэт сул болон чанга биш зүүнэ. Нэмэлт бүслүүрийн холбох хушуу цаганд сайн шахаж орсон байх хэрэгтэй. Дутуу оруулсан үед шахсан хийгээ алдаж алдаа заадаг. Арьсанд ямар нэг аллерги үүсгэхгүй резин материалаар хийгдсэн. Бугуйндаа зүүхдээ хатуувчийг нэг даралтаар нугалж бугуйгаа ороосон байдлатай зүүж гадна талаар нь бүслүүрийг бүслэнэ. Бүслэхдээ нэмэлт бүслүүрийн голоор нь зөв байрлуулж бүслэнэ.
Жич анхааруулга: Тус эрүүл мэндийн цаг нь эмнэлгийн нарийн мэргэжлийн төхөөрөмж биш юм. Туршилтын явцад гарсан үр дүн нь зөвхөн тухайн бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн хэрэгцээг хангахад зориулсан. Мэргэжлийн түвшинд эрүүл мэндийн үзлэгийн хариу болгон ашиглаж болохгүй.
Тайлбар: Сүүлийн үед технлогийн хөгжил, дэвшил эрчимтэй явагдаж байгаагийн үр дүнд үүрэн утас, ухаалаг цаг ашиглан эмнэлгийн өмнөх шатны “PreHospital” гэсэн зардал багтай аргаар эрүүл мэндээ хянах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс маш өргөн дэлгэрч байна.
Бидний санал болгож байгаа ухаалаг цагийг дагалдулан хөгжүүлсэн мобайл аппликейшн ашиглан хийх хяналт нь яг энэ эмнэлгийн өмнөх шатны гэсэн ангилалд багтана.
Бид цаг үйлдвэрлэгч, үүрэн телефоны оператор, сервер, холбооны дэд бүтэц ашиглан тус үйлчилгээг санал болгож байгаа. Эдгээр бүх үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын өмнөөс 100% хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг та хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манай үйлчилгээг ашиглаж эхлэхийг зөвөлж байна.
Дахин сануулхад лазер тусгалын тусламжтай хэмжиж байгаа даралт, зүрхний цохилт, цусандань хүчил төрөгчийн хариу нь одоогийн байдлаар хөгжүүлэлтийн түвшинд бүрэн төгс болж чадаагүй байгаа.
Танд санал болгож байгаа S2, S6, E300 цагнууд нь хамгийн сүүлийн үеийн чип ашиглан үйлдвэрлэгдсэн ч хэмжилтийн үр дүн нь эмнэлгийн хэмжигч төхөөрөмжтэй зөрөх явдал байгаа тул хэрэглэгч та зайлшгүй зориулалтын даралтын аппараттай жишин үзэж байх хэрэгтэй. Энэ тохиолдолд мэргэжлийн хэмжигч төхөөрөмжийн хариуг илүү бодит гэж үзэн дүгнэлт хийж байхыг анхааруулж байна.
Дээрхи нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр манай үйлчилгээг хүлээн авч ашиглахыг зөвлөж байна.